Цаг уур орчны шинжилгээний газраас энэ сарын цаг уурын төлөвийн талаар тодруулахадэнэ сарын 25-наас баруун аймгуудаар цас орж, ирэх мягмар гаргаас эхлэн хүйтний эрч нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Улмаар зүүн болон, говийн аймгуудаар цас орж, салхины эрч нэмэгдэнэ. Иймээс ирэх мягмар гараг буюу 27-ны өдрөөс хойш иргэдийг хол замд гарах, тэр дундаа зүүн аймгууд руу зорчихгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Мөн хоёрдугаар сарыг дуустал цас орж, хүйтрэх төлөвтэй байна гэв.
Одоогоор Монгол орны нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ханхөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-21 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 80 см, гуу жалгандаа 100 см зузаан цастай байгаа аж.