Компьютер, принтер, сканнер, баримт устгагч машин, шарах шүүгээ, кофе чанагч, ус буцалгагч, уртасгагч, гар утасны цэнэглэгч гэх мэт цахилгаан хэрэгслүүдийг ашиглаагүй үедээ /цайны цаг, амралтын өдрүүд, баяр ёслол/ унтрааж хэвших нь эрчим хүчээ хэмнэх энгийн арга. Энэ энгийн аргыг хэрэглэснээр та гэр болон албан байгууллагынхаа цахилгааны төлбөрийг тодорхой хувиар бууруулах боломжтой юм.
- Үдийн цайны нэг цагийн хугацаанд нэг суурин компьютерийг унтрааснаар жилд 8900 төгрөг хэмнэнэ.
- Компьютерийн дэлгэцийг ашиглаагүй үед нэг минутын дараа амрах горимд тохируулснаар эрчим хүч зарцуулалтыг 30 хүртэл хувь бууруулна.
- Зөөврийн компьютер суурин компьютероос 5 дахин бага цахилгаан хэрэглэнэ.
- Ашиглаагүй гэрлээ унтраах, мэдрэгчтэй гэрэлтүүлэг ашиглах, цагийн реле тавих зэргээр гэрэлтүүлгийн зардлыг 50 хүртэл хувиар бууруулах боломжтой.
- Эрчим хүчний үр ашигтай A, A+, A++ тэмдэглэгээ бүхийн тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл сонгосноор цахилгааны зардлаа 15-30 хувь хэмнэнэ.