Өнөөдөр Улаанбаатар хотод агаарын бохирдлыг үүсгэж буй дөрвөн үндсэн эх үүсвэр байгаа аж. Үүнд дулааны цахилгаан станцууд, 700 мянга орчим тээврийн хэрэгсэл, 196 мянган орчим гэр хорооллын айл өрх, 200 орчим мянган түүхий нүүрс түлж буй уурын зуухнууд байна. Эдгээрээс хамгийн их хорт бодис ялгаруулж буй 700 мянга орчим тээврийн хэрэгслийн тоог хязгаарлах ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтарч хэрэгжүүлэхээр болжээ.
Харин нийслэлийн иргэдийн хувьд импортоор орж ирсэн машиндаа улсын дугаар авах нь төвөгтэй болж байна. Учир нь Улаанбаатар хотын автомашины дээд хязгаарыг 730 мянга байх бөгөөд шинэ машин худалдан авч байгаа тохиолдолд хуучин машинаа актлуулах эсвэлхэн нэг хүний машиныг худалдан авч, хөдөө орон нутаг руу зарж дугаарыг нь авахаар болж байгаа аж.