02 сарын 23, 2024
Автомашины яндангаас гардаг азотын хий 11 хувиар өссөн байна
Автомашины яндангаас гардаг азотын хий 11 хувиар өссөн байна

2024 оны нэгдүгээр сарын Улаанбаатар хотын агаар дахь бохирдуулагч бодисын дундаж агууламжийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад PM10 тоосонцор таван хувиар, хүхэрлэг хий арван хувиар тус тус буурчээ. Харин PM2.5 тоосонцор дөрвөн хувиар, азотын исэл 11 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа аж. Азотын исэл нь автомашины яндангаас гардаг утаанд агуулагддаг. Одоогоор нийслэл хотод 700 орчим мянган автомашин бүртгэлтэй байна.

Энэ тухай өнөөдөр болсон НИТХ-ын ээлжит бус XVII хуралдаан хуралдааны үеэр Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг танилцуулсан юм. Агаарын чанарыг сайжруулах бүс, бүсэд мөрдөх журмыг Байгаль орчин аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын хамтарсан 2023 оны 10-дугаар сарын 17-ны өдрийн A/484, А/1384 тоот тушаал захирамжаар баталсан. Иймээс НИТХ-аас 2024 оны агаарын чанарыг сайжруулах бүс, бүсэд мөрдөх журмыг батлуулахаар төслийг бэлтгэж НЗДТГ-аас санал авч байгаа аж.