Монгол Улсын өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн ирэх гуравдугаар сарын 6-10-ны өдрүүдэд нийслэл хотноо болох тов гарчээ.
Тэмцээний бүртгэлийг энэ сарын 20-оос ирэх сарын 1-ний 18:00 цаг хүртэл явагдах цахимаар зохион байгуулна гэж Монголын шатрын холбооноос мэдээлжээ.
Улсын аварга шалгаруулах тэмцээн 6-18 нас хүртэлх ангиллаар охид болон хөвгүүд гэсэн хоёр төрлөөр болно.