02 сарын 22, 2024
Музейн мэргэжилтнүүд сэргээн засварлалтын орчин үеийн аргыг сурна
Музейн мэргэжилтнүүд сэргээн засварлалтын орчин үеийн аргыг сурна

“Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх сургалт”-ын үеэр

Музейн мэргэжилтнүүд “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх сургалт”-д хамрагдаж байна.

Музейн мэргэжилтнүүд “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх сургалт”-д хамрагдаж байна. Энэ сарын 23-ныг дуустал Чингис хаан музейн сургалтын танхимд үргэлжлэх тус сургалтыг ШУТИС, БНСУ-ын Гунжүгийн үндэсний их сургуулийн хамтарсан төслийн хүрээнд зохион байгуулж буй бөгөөд суралцагчид олон улсын батламжтай төгсөх аж.

Сургалтад хамрагдаж буй төв, орон нутгийн байгууллагын 20 гаруй мэргэжилтэнд БНСУ-ын Үндэсний музейн Хадгалалт хамгаалалтын хэлтсийн мэргэжилтнүүд сэргээн засварлалтын орчин үеийн арга технологи, үзмэрт сав баглаа боодол хийх, шавар болон керамик эдлэл цэвэрлэх, нөхөх, сэргээн засварлах аргачлалыг онол, дадлага хослуулан зааж буй юм байна.