02 сарын 21, 2024
Мал эмнэлгийн хүрээлэнгийнхэн орон нутагт ажиллана
Мал эмнэлгийн хүрээлэнгийнхэн орон нутагт ажиллана

Гэрэл зургийн эх сурвалж: Мал Эмнэлгийн Хүрээлэн

Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын төлөөлөл цас зудын байдалтай байгаа орон нутагт ажиллахаар болсон тухай тус хүрээлэнгээс мэдээлэв. 

Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын төлөөлөл цас зудын байдалтай байгаа орон нутагт ажиллахаар болсон тухай тус хүрээлэнгээс мэдээлэв. 

Эрдэмтэн судлаачид орон нутгийн малчид, малын эмч нарт зудын эрсдэлийг хүндрэл багатай даван туулахад шинжлэх ухааны үндэслэлтэй мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл өгөх, инновацын бүтээгдэхүүний тусламж хүргэн ажиллах юм байна.

Тус хүрээлэнгийн Эмгэг судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Мөнгөн-Очир, Бодис солилцоо биохимийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Д.Будрагчаа, Төлийн физиологи, эмгэг судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Л.Цогтбаатар, жолооч Б.Отгонбаяр нар нэгдэж төвийн бүсийн аймгуудад ажиллахаар төлөвлөжээ.  

mal_emnelgiin_hureelen-jpg1                              Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтдийн инновац шингэсэн бүтээгдэхүүн