Өвөрхангай аймгийн нийт нутгаар хоёрдугаар сарын 22-нд цасан шуурга шуурна гэж аймгийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүллээ.
Тухайн өдөр Хужирт, Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан, Есөнзүйл, Өлзийт, Бүрд, Тарагт сумын нутгаар цаг агаарын байдал аюулт үзэгдлийн хэмжээнд хүрч, салхины хурд 12-16 м/c, зарим үед 20-24 м/с хүртэл ширүүснэ.
Нутгийн өмнөд хэсэг буюу Баруунбаян-Улаан, Төгрөг, Гучин-Ус, Богд сумын нутгаар цасан болон шороон шуурга шуурна гэж цаг уурын байгууллагаас мэдээлэв.
Агаарын температур өнөө шөнө -26 -31 хэм, өдөртөө -13 -18 хэм байна. Харин хоёрдугаар сарын 23-наас нийт нутгаар хүйтний эрч суларч, шөнөдөө -20-25 хэм, өдөртөө -6-11 хэм хүйтэн байна. Гэвч хоёрдугаар сарын 26-наас цас дахин орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна.