02 сарын 20, 2024
Цастай холбоотой таван баримт:
Цастай холбоотой таван баримт:
Сүүлийн 50-иад жил ороогүй их цастай жил болж байна.
  1. Энэ жил 1975 оноос хойш орж байгаагүй цас ихтэй өвөл болж байна.
  2. 2009-2010 оны зудтай жил дунджаар 8.5 мм орсон бол энэ жил 6 мм цас орсон. Энэ нь олон жилийн дунджаас 1.6-аар их байна.
  3. Өнгөрсөн 11-р сард олон жилийн дунджаас 2.5 дахин их цас орсон нь түүхэнд байгаагүй хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө.
  4. Увс, Завхан, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Баянхонгор аймгуудад 1975 оноос хойш ороогүй их цас унасан байна.
  5. Энэ оны нэгдүгээр сард Монгол орны хэмжээнд дунджаар 3.5 мм хур тунадас орсон нь олон жилийн дунджаас 2 дахин их байна. Сүүлийн 14 жилд ороогүй хур тунадас ихтэй сар байв.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар