Хэл бичгийн ухааны доктор, дэд профессор М.Одмандахын "Монгол Улс дахь буриад судлалын ном зүйн бүртгэл" номын нээлт өнөөдөр МУБИС-ийн төв номын санд боллоо.
Монгол Улсад буриад судлал хөгжөөд 100 гаруй жил болж байна. Гэвч тус бүтээлүүдийг бүртгэн ном зүйн системд оруулж, тоймлон бичсэн нь ховор аж. Тэгвэл дэд профессор М.Одмандах өмнө нь эрдэм шинжилгээний хурлуудад буриад судлалын тоймыг тоймлон илтгэж, өгүүлэл болон хэвлүүлж байснаа уг бүтээлд үргэлжлүүлэн, нэмэн баяжуулжээ.
Тус бүтээлд зөвхөн Монгол Улсад хэвлэгдсэн буриад судлалтай холбоотой 1900 орчим ном зүйн бүртгэлийг багтаасан байна. Судлаач бие дааж олсон мэдээллээ Монголд Улсад мөрдөгдөж буй "Ном зүйн бичилтийн MNS 5271:2021" стандартаар бичжээ. Харин бусад ном зүйн бүртгэлээс шүүсэн бичвэрүүдийг тухайн ном зүйн бүртгэлд бичигдсэн байдлаар оруулсан байна. .