02 сарын 19, 2024
Ирэх өдрүүдэд тэнгэр ямар байх вэ
Ирэх өдрүүдэд тэнгэр ямар байх вэ
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 хэм, өдөртөө -21...-26 хэм,

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна. 

Цас, цасан шуурга

Хоёрдугаар сарын 17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,

18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 20-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи

17-нд ихэнх нутгаар, 18-нд говь, талын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур

17-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -40...-45 хэм, өдөртөө -25...-30 хэм

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 хэм, өдөртөө -21...-26 хэм,

Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18...-23 хэм, өдөртөө -8...-13 хэм, бусад нутгаар шөнөдөө -26...-31 хэм, өдөртөө -16...-21 хэм хүйтэн байна.