02 сарын 19, 2024
Зудад хорогдсон малын тоо хагас саяыг давав
Зудад хорогдсон малын тоо хагас саяыг давав
Түүнээс Увс, Өвөрхангай, Сүхбаатар, Дундговь, Дорноговь аймгийн 21 суманд төмөр буюу мөсөн зудын нөхцөл үүсжээ.

Монгол орны нийт нутгийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй, зарим газартаа 100 см буюу нэг метр хүртэл зузаан цастай байна. Түүнээс Увс, Өвөрхангай, Сүхбаатар, Дундговь, Дорноговь аймгийн 21 суманд төмөр буюу мөсөн зудын нөхцөл үүсжээ.

Зудын улмаас улсын хэмжээнд хоёрдугаар сарын 18-ны өдрийн байдлаар 667.841 толгой мал хорогдсон байна. Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод аймагт малын хорогдол хамгийн өндөр байгаа аж.

Энэхүү байдлыг оны эхний нийт малын тоотой харьцуулахад улсын дундаж 1 хувь, Сүхбаатар аймаг 5.3 хувь, Хэнтий 2.8 хувь, Дорноговь 3.6 хувь буюу хэвийн хорогдлын хэмжээнээс давсан байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.