02 сарын 17, 2024
Төгрөг сумын ЕБС-ийг буцалтгүй тусламжаар засварлана
Төгрөг сумын ЕБС-ийг буцалтгүй тусламжаар засварлана

Төслийн гэрээнд гарын үсэг зурав.

“Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” төслийн хүрээнд Төгрөг сумын ерөнхий боловсролын сургуулийг иж бүрэн засварлахаар гэрээлсэн байна.

Өвөрхангай аймгийн Төгрөг сумын ерөнхий боловсролын сургуулийн байрыг япон улсын буцалтгүй тусламжаар засварлахаар болжээ.

Тодруулбал, Япон улсын Засгийн газраас 34 жилийн турш хэрэгжүүлж байгаа “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” төслийн хүрээнд Төгрөг сумын ерөнхий боловсролын сургуулийг иж бүрэн засварлахаар гэрээлсэн байна. Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Игавахара Масарү, Өвөрхангай аймгийн Засаг дарга И.Доржсүрэн нар өчигдөр төслийн гэрээнд гарын үсэг зуржээ.

Төслийн хүрээнд 253 мянган ам.доллараар тус сургуулийн гадна, дотно иж бүрэн засварыг хийж, агааржуулалтын систем, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж зэргийг суурилуулж сурагчид болон багш, ажилчдад ая тухтай, орчин үеийн шаардлагад нийцсэн орчин бүрдүүлэх юм байна.