02 сарын 17, 2024
Шинийн наймны Цагаан дара эх үзэсгэлэн дэлгэлээ
Шинийн наймны Цагаан дара эх үзэсгэлэн дэлгэлээ

Гэрэл зургийн эх сурвалж: Bogd Khaan Palace Museum фэйсбүүк хуудас

Богд Хааны Ордон музейгээс XVII жарны Хилэнт эх хэмээх модон луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн найман буюу өнөөдөр “Шинийн наймны Цагаан дара эх” үзэсгэлэн дэлгэж байна.

Богд хааны ордон музейгээс XVII жарны Хилэнт эх хэмээх модон луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн найман буюу өнөөдөр “Шинийн наймны Цагаан дара эх” үзэсгэлэн дэлгэж байна.

Эл үзэсгэлэнд нэг өдөрт бүтээсэн 30 гаруй Цагаан дара эх бүтээлийг тахилын эд зүйлсийн хамт дэлгэн үзүүлэх бөгөөд зочдод зориулан “Нэг өдрийн цагаан дара эх, таван тахил” хөтөлбөрийг явуулахаар төлөвлөжээ. Үзэсгэлэн энэ сарын 27-ны өдрийг хүртэл нээлттэй аж.

Сонирхуулахад, уламжлал ёсоор бурхан урлаачид эл өдрийн наран мандах цагаас Цагаан дара эх бүтээх ёслолоо эхлүүлжээ. Энэхүү үзэсгэлэнг МБШТөв Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын Бурханы Шашны Дээд Сургуулийн Урлахуйн ухааны урлаачтай хамтран зохион байгуулж буй юм байна.

bogd_khaan-jpg2 Бурхан урлаачид эл өдрийн наран мандах цагаас Цагаан дара эх бүтээх ёслолоо эхлүүлжээ.

Тодруулбал, Монголын сүүлчийн хаан VIII богд Жавзандамба хутагтын үед сар бүрийн шинийн найманд анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын дэг сургуулиар нэг өдөрт Цагаан дара эх бүтээдэг уламжлалтай байжээ. Лам нар уг уламжлалт зан үйлийн дагууд нар мандахаас наран жаргах хүртэлх хугацаанд Цагаан дара эх шүтээнийг бүтээж байж сая бурханч хэмээх алдар нэрийг хүртдэг учиртай байсан ажээ.