Арвайхээрт дулааны станц байгуулах төслийн ТЭЗҮ-г боловсруулж байна.
Арвайхээр сум эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдтэй болохоор төлөвлөж, дотоодын нүүрс болон ахуйн хог хаягдлыг ашиглан цахилгаан, дулаан үйлдвэрлэх хоёр төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Мөн хог хаягдлыг боловсруулж, шатаах технологид тулгуурлан 20 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц байгуулахаар төлөвлөөд буй гэнэ. Төслүүд хэрэгжсэнээр Арвайхээр сумын эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, гаднын эх үүсвэрээс хамаарах байдлыг бууруулахын зэрэгцээ хог хаягдлын менежмент, байгаль орчны асуудалд эерэг нөлөө үзүүлнэ гэж Өвөрхангай аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
Ч.Юмчирдулам