02 сарын 16, 2024
Аюулт үзэгдэл, ослын улмаас  2.1 их наяд төгрөгийн хохирол учирчээ 
Аюулт үзэгдэл, ослын улмаас  2.1 их наяд төгрөгийн хохирол учирчээ 

Үндэсний статистикийн хорооноос энэ оны нэгдүгээр сарын аюулт үзэгдэл, ослын тохиолдлын талаарх мэдээллийг танилцууллаа. 

2024 оны эхний сарын байдлаар объектын түймрийн 262 тохиолдол бүртгэгджээ. Аюулт үзэгдэл, ослыг төрлөөр авч үзвэл цаг уурын гаралтай аюулт үзэгдэл гурав, геологийн гаралтай аюулт үзэгдэл 13, биологийн гаралтай аюулт үзэгдэл 10, хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой 366 осол бүртгэгдсэн байна. Аюулт үзэгдэл, ослын улмаас 2.1 их наяд төгрөгийн хохирол учирсан гэдгийг ҮСХ-оос мэдээлэв. 

Аюулт үзэгдэл гэдэг нь хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, аянга, газар хөдлөлт, гал түймэр, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гарах, хортон шавж, мэрэгч тархах зэргийг хэлнэ. 

Аюулт үзэгдэл, осол. Жил бүрийн  эхний сарын байдлаар