Европын Холбооны санхүүжилттэйгээр Даян дэлхийн ногоон хөгжлийн институт болон Ойн газрын хамтран хэрэгжүүлж буй “Ойн санхүүжилт” төсөл эхэллээ.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал буюу СОР17 дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Европын Холбооны санхүүжилттэйгээр Даян дэлхийн ногоон хөгжлийн институт болон Ойн газрын хамтран хэрэгжүүлж буй “Finance for Forests” буюу “Ойн санхүүжилт” төсөл манай улсад өнөөдөр /2026.08.20/ албан ёсоор эхэллээ.
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар болон ДДНХИ-ийн хооронд хамтын ажиллагааг бэхжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар төсөл эхлэв. Энэхүү төсөл нь монголын ойн салбарын тогтвортой санхүүжилтийн шинэ шатны хамтын ажиллагааны үндсийг тавьж байна гэж талууд онцолж байлаа.
Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн Азийн бүсийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Жэсон Ли
Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн Азийн бүсийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Жэсон Ли "Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Finance for Forests” (F4F) хөтөлбөрийг Монгол Улсад албан ёсоор эхлүүлж байгаадаа баяртай байна. Энэхүү санаачилгыг дэмжсэн Европын холбоо, Монгол Улсын Засгийн газар, Ойн газар болон бүх түнш байгууллагад талархал илэрхийлье. Монгол Улс ойг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой менежментийг хөгжүүлэх чиглэлээр өндөр зорилт дэвшүүлсэн бөгөөд эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд нэмэлт санхүүжилтээс гадна, одоо байгаа нөөцийг илүү үр ашигтай ашиглах, төр болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах шинэ механизм шаардлагатай" хэмээн ярив.
"Ойн санхүүжилт” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс ой хамгаалал, нөхөн сэргээлт, тогтвортой ойн менежментэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг эрчимжүүлж, 2030 он гэхэд нийт 250 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг дайчлах зорилт дэвшүүлжээ. Үүний зэрэгцээ ногоон бонд, холимог санхүүжилт, нүүрстөрөгчийн санхүүжилт зэрэг шинэлэг санхүүгийн хэрэгслүүдийг хөгжүүлж, ойн аж ахуй, ойн нөхөрлөл, орон нутгийн иргэд, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй санхүүгийн боломжийг нэмэгдүүлэхээр ажиллах юм байна.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон үндэсний уур амьсгалын зорилтуудаа хэрэгжүүлэх хүрээнд ойгоо хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглах урт хугацааны санхүүгийн тогтолцоог бүрдүүлэхэд энэхүү хөтөлбөр чухал хувь нэмэр оруулна гэж талууд үзэж байна.
Европын Холбооны санхүүжилттэйгээр Даян дэлхийн ногоон хөгжлийн институт болон Ойн газрын хамтран хэрэгжүүлж буй “Ойн санхүүжилт” төсөл эхэллээ.
Ойн газрын дарга Б.Оюунсанаа "Энэхүү хөтөлбөр нь зөвхөн нэг төсөл хэрэгжүүлэхээс илүүтэйгээр Монгол Улсын ойн салбарт шинэ санхүүгийн боломжуудыг нээж, төр, хувийн хэвшил болон олон улсын түншлэлийг бэхжүүлэх чухал алхам болж байна. Ойн газар үндэсний гол түнш байгууллагын хувьд хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар хамтран ажиллана" гэлээ.
Мөн Европын холбоо, ДДНХИ болон үндэсний түнш байгууллагуудад Монгол Улсын ойн салбарын тогтвортой санхүүжилтийг хөгжүүлэхэд үзүүлж буй дэмжлэг, хамтын ажиллагаанд талархал илэрхийлж, ойн санхүүжилт нь зөвхөн байгаль хамгаалалд бус уур амьсгалын тогтвортой байдал, эдийн засгийн өсөлт, иргэдийн сайн сайхан ирээдүйд чиглэсэн стратегийн хөрөнгө оруулалт гэж онцлов.
Ойн газрын дарга Б.Оюунсанаа
Үйл ажиллагаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Европын холбоо, ДДНХИ, Ойн газар, олон улсын хөгжлийн байгууллагууд, төр, хувийн хэвшил, санхүүгийн байгууллагууд болон ойн салбарын төлөөлөл оролцлоо.