"Говь руу явах зам" номыг монгол хэлээр хэвлэжээ
Монгол Улсад наймдугаар сарын 16-20-ны өдрүүдэд болох "Эх нутаг" олон улсын яруу найраг, өв соёлын арга хэмжээг угтан тус бүтээлийг Монгол туургатны “Нүүдэлчдийн өв соёл” нэгдсэн холбооноос эрхлэн гаргасан байна. Зохиолч, орчуулагч Дашийн Оюунчимэг монгол хэлнээ хөрвүүлж, яруу найрагч П.Гэрэлт-Од редакторлан "Нандир" ХХК-д хэвлүүлжээ.
Елена Викторовна монгол нутгаар аялсан аян замын учрал, тохиолдол бүр нь түүний хүүхэд нас, гэр бүлийн амьдрал дахь үйл явдлуудын дурсамжтай сүлжилдэж, амьдралын хамгийн чухал зүйлсийн талаарх эргэцүүллийг ганцхан хэлхээнд холбон хүүрнэснээрээ онцлог гэжээ.