Хүн худалдаалахтай тэмцэх дэлхийн өдөр
Жил бүрийн долоодугаар сарын 30-нд “Хүн худалдаалахтай тэмцэх дэлхийн өдөр” тохиодог. Энэ жил Хүн худалдаалахтай тэмцэх дэлхийн өдрийг “Залилангийн цаадах хохирогчид” (Trapped Behind the Scam) уриан дор тэмдэглэж байна.
Энэхүү уриагаар дамжуулж дэлхий даяарх гэмт хэргийн бүлэглэлүүд гадаадад ажилд зуучлах хуурамч саналаар хүмүүсийг хуурч, нууц байршилд хорьж, улмаар цахим залилан үйлдэхийг албаддаг хүн худалдаалах гэмт хэрэг өсөн нэмэгдэж буйд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах юм гэж ХЭҮК-оос мэдээлэв.