47 Минутын өмнө.
"Хүүхдийн марафон-2026"-н бүртгэл хаахад хоёр өдөр үлджээ
"Хүүхдийн марафон-2026"-н бүртгэл хаахад хоёр өдөр үлджээ

"Хүүхдийн марафон-2026"-н бүртгэл хаахад хоёр өдөр үлджээ

"Хүүхдийн марафон-2026"-н бүртгэл тавдугаар сарын 21-ий пүрэв гаргийн 17:30 цагт хаана гэж зохион байгуулагч ХЭҮК-оос мэдээллээ. Энэ удаагийн марафон тавдугаар сарын 31-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Цагдаа” талбайд болно.

Марафонд бүртгүүлсэн хүүхдүүд тавдугаар сарын 25-28-ны өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд Чингэлтэй дүүрэг, дөрөвдүгээр хороо, Барилгачдын талбай, Засгийн газрын 12 дугаар байрнаас ирж энгэрийн дугаараа авах ёстой ажээ.

Хүүхдэд зориулсан энэхүү үйл ажиллагаанд оролцохын тулд ямар нэгэн хураамж төлөхгүй бөгөөд уралдаанд оролцогчдыг аливаа төрлөөр байрж эзлүүлж шагнал өгөхгүй. Харин оролцсон хүүхэд бүрд батламж хадгалуулах юм байна.

Хүүхдийн марафоны цаг болон гүйх зайн мэдээллийг хүргэе. Оролцогчид гүйлт эхлэхээс 30 минутын өмнө очиж байр, дарааллаа эзэлсэн байхыг анхаарууллаа.

Цаг болон гүйх зай

09.30-10.00 цагт Нээлт

10.00 цагт 6-7 нас /500 метр/

11.30 цагт 8-9 нас /500 метр/

13.00 цагт 10-11 нас /1 км/

14.30 цагт 12-13 нас /1км/

16.00 цагт 14-15 нас /1.5км/

17.00 цагт 16-17 нас /1.5км/

Оролцох бол Хүүхдийн марафон 2026 холбоосоор нэвтэрч бүртгүүлнэ үү.