11 сарын 27, 2023
Яруу найрагч С.Начин Болор цомын эзэн боллоо
Яруу найрагч С.Начин Болор цомын эзэн боллоо
"Болор цом-41" яруу найргийн наадамд Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч С.Начин түрүүлж болор цомын эзэн болж,

"Болор цом-41" яруу найргийн наадамд Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч С.Начин түрүүлж болор цомын эзэн болж, Янжинлхам бурхан гардлаа. Дөчин нэг дэх жилдээ болж буй эл наадмын хоёрдугаар дүйзэд шалгарсан 21 яруу найрагч өчигдөр /2023.11.26/ Соёлын төв өргөөний тайзнаа шүлгээ дуудаж, өрсөлдсөн юм. 

Болор цомын эзэн яруу найрагч Д.Галсансүх дэд байр эзэлж, Э.Гантулга, О.Элбэгтөгс, М.Дэвээжаргал нарын зэрэг найрагч удаах байрт шалгарлаа. 

"Болор цом-41" яруу найргийн наадмын эхний шатнаас шалгарч өчигдөр тайзнаа шүлгээ дуудсан 21 яруу найрагчийн нэрийг хүргэж байна. 

А.Анхбаяр
Б.Алтанхуяг
Л.Баасансүрэн
Л.Батсайхан
Т.Батхүрэл
Б.Бүргэд
Э.Гантулга
Б.Ганхүрэл
Д.Галсансүх
М.Дэвээжаргал
Б.Лувсанпэрэнлэй
Г.Мишээл
С.Начин
Д.Өсөх-Эрдэнэ
Т.Пүрэвжаргал
Г.Хашбаатар
Ж.Эдмон
Х.Энхтөр
Э.Эрдэнэдалай
Д.Эрдэнэзулай
О.Элбэгтөгс