1 Цагийн өмнө.
Ном солилцооны хөтөлбөр албан ёсоор хэрэгжиж эхний 20 бүтээлийг хүлээн авлаа 
Ном солилцооны хөтөлбөр албан ёсоор хэрэгжиж эхний 20 бүтээлийг хүлээн авлаа 

Ном солилцооны хөтөлбөр албан ёсоор хэрэгжиж эхний 20 бүтээлийг хүлээн авлаа 

АНУ-ын Конгрессын номын сангийн тавиурт монголын эрдэмтэн, судлаачдын 99 бүтээл шинээр очсон бол дэлхийн шилдэг их сургуулиуд Харвард, Оксфордын сүүлийн үеийн хэвлэлүүд МУБИС-ийн сан хөмрөгийг баяжууллаа. Мэдлэгийг эх хэл дээрээс нь шууд хүлээн авч, дэлхийн шинжлэх ухаантай мөр зэрэгцэн алхах боломжийг нээсэн энэхүү үйл явдал өнөөдөр буюу тавдугаар сарын 11-ний 13:00 цагт МУБИС-ийн Төв номын санд болов.  

Үйл ажиллагааг нээж Конгрессын номын сангийн номын санч, судлаач, доктор М.Саруул-Эрдэнэ хоёр талын хамтын ажиллагааны түүхэн ач холбогдлыг танилцууллаа. Тэрбээр Манай сургуулийн эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагаанд дэлхийн хэмжээний сэтгэгчид, шинжлэх ухааны нэрт зүтгэлтнүүдийн бүтээл ирж буй нь онцгой ач холбогдолтой үйл явдал юм. Бид олон зуун ном дундаас энэ удаад мэдлэгийн үндэс болсон философи болон соёл судлалын чиглэлийг голчлон сонгож авлаа. Энэ бол зөвхөн эхлэл бөгөөд цаашид салбар бүрийн шинжлэх ухааны бүтээлүүдээр номын сангаа баяжуулах өргөн боломж бидэнд нээгдэж байна” хэмээсэн юм. 

kongress_nom_1Ном солилцооны хөтөлбөр албан ёсоор хэрэгжиж эхний 20 бүтээлийг хүлээн авлаа  

МУБИС-ийн Төв номын сангийн каталогич Д.Цолмон шинээр ирсэн бүтээлүүдийг уншигчдад танилцуулж, агуулгын ач холбогдлыг “мэдлэг мэдээллийн ундарга” хэмээн онцлов.  Мөн эдгээр бүтээл нь сургалтын агуулгыг баяжуулахаас гадна хиймэл оюун ухааны ёс зүй, аутизмтай хүүхдийн боловсрол, тархи судлал зэрэг нийгмийн хөгжлийн шинэ хандлагуудыг тусгаснаараа гадаад номын хэсгийг ихээхэн баяжуулж буй гэлээ. 

Өнөөдөр хүлээн авсан 20 багц бүтээл нь дөрөв орчим сая төгрөгийн өртөгтэй бөгөөд АНУ-ын талаас тээвэрлэлтийн бүх зардлыг хариуцжээ. Цаашид энэхүү хамтын ажиллагаа тогтмолжиж, МУБИС-ийн тэнхим бүр өөрсдийн чиглэлээр ном сонгон авах, мэдээлэл солилцох өргөн боломж нээгдэж буй юм. Ийнхүү МУБИС-ийн номын сан, АНУ-ын Конгрессын номын сангийн ном солилцооны хөтөлбөр албан ёсоор хэрэгжиж эхний бүтээлүүдийг хүлээн авч уншигчдадаа хүргэх үйл ажиллагаа эхэлж байна.  

kongress_nom_3 Ном солилцооны хөтөлбөр албан ёсоор хэрэгжиж эхний 20 бүтээлийг хүлээн авлаа  

Бэлтгэсэн: МУБИС-Сэтгүүлч II Х.Хүслэн, Д.Отгонцэцэг