2 Цагийн өмнө.
“Ази судлал-2026” эрдэм шинжилгээний хурал болно
“Ази судлал-2026” эрдэм шинжилгээний хурал болно

“Ази судлал-2026” эрдэм шинжилгээний хурал болно.

МУБИС, МУИС болон ШУТИС хамтран жил бүр зохион байгуулдаг “Ази судлал-2026” олон улсын эрдэм шинжилгээний хурал маргааш /2026.05.01/ болно. Энэ удаагийн хурлыг МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Дорно дахины тэнхимээс зохион байгуулж буй ажээ.

Хуралд Монгол, БНХАУ, БНТУ, ОХУ, Япон зэрэг найман улсын 25 байгууллага, их сургууль, 43 салбар нэгж, тэнхим оролцох юм байна. Энэхүү хурлаар Ази судлалын чиглэлийн сургалт, судалгаа эрхэлж буй дотоод, гадаадын мэргэжлийн багш, эрдэмтэн, судлаачид сүүлийн үеийн судалгааны ажлын үр дүнтэй танилцаж, салбарын тулгамдаж буй асуудлыг хэлэлцдэг. Мөн цаашдын сургалт судалгааны чиглэлийг тодорхойлж, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх ач холбогдолтой юм.