“Цемент экспо” хоёр дахь жилдээ болно
“Цемент экспо” хоёр дахь жилдээ болно

“Цемент экспо-2026” үйл ажиллагаа ирэх сарын 8-нд Улаанбаатар хотноо болохоор товлогджээ.

Монголын барилгын  материалын салбарын хөгжил, инновацыг дэмжих зорилготой “Цемент экспо-2026” үйл ажиллагаа ирэх сарын 8-нд Улаанбаатар хотноо болохоор товлогджээ. Монцемент Билдинг Материалс ХХК-ийн санаачилгаар өнгөрсөн онд анхны Цемент экспог зохион байгуулж байсан. Харин энэ удаа үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулагчаар Монголын цемент үйлдвэрлэгчдийн ассоциаци ажиллаж байгаа аж.

Тогтвортой өсөлт үйлдвэрлэл ба логистикийг холбох нь уриатай болж буй “Цемент экспо-2026” үйл ажиллагаагаар салбарын тэргүүлэгч үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, хөрөнгө оруулагчид болон бодлого тодорхойлогчид нэг дор цуглаж шинэ технологи, үйлдвэрлэл ба тээвэр логистикийн уялдаа, тогтвортой хөгжлийн шийдлүүд, зах зээлийн чиг хандлагыг тухай хэлэлцэх юм.