Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн сан
Дотор орчны агаарын чанарын стандартыг (MNS:7106) анх удаа Стандарт, хэмжил зүйн газраас баталжээ. Энэ төрлийн стандарттай болсноор айл өрх, олон нийт болон боловсролын байгууллагын барилгын дотор орчны агаарын чанарыг хянах, хүн ам, ялангуяа хүүхдийн эрүүл мэндийг агаар бохирдуулагч бодисын сөрөг нөлөөнөөс хамгаалах боломж бүрдэж буй юм.
Мөн тус байгууллагаас “Энэ хүрээнд хийсэн багц судалгааны үр дүн нь дотор орчны агаарын бохирдол нь хүн ам, тэр дундаа хүүхдийн эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл хэвээр байгааг харуулж байна. Цаашид стандартыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хүүхэд бүрд эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхийн төлөө ажиллана” гэж мэдэгджээ.