Туулын хурдны зам төсөл - эргэлзээтэй шийдвэрүүд ба сөрөг нөлөө
Туулын хурдны зам төсөл - эргэлзээтэй шийдвэрүүд ба сөрөг нөлөө

Туулын хурдны зам төсөл - эргэлзээтэй шийдвэрүүд ба сөрөг нөлөө

Туулын хурдны зам төслийн үйл ажиллагааг зогсоохыг Засгийн газрын өнөөдөр /2026.04.22/-ийн хуралдаанаар шийдвэрлэлээ гэж Ерөнхий сайд Н.Учрал өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдээллээ.

Тэрбээр тухайн төслийг зогсоосон шалтгааныг “Иргэд, эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд шаардлага хүргүүлээд байна. Тэдний байгаль орчин, замын түгжрэл, эдийн засгийн үр нөлөө, төслийн хөрөнгөө санхүүтэй холбогдуулан асуудал дэвшүүлж буй зарим үндэслэлийг Монгол Улсын Засгийн газар хүндэтгэж хүлээж авах ёстой.  Хууль хяналтын байгууллага Туулын хурдны замын төсөлтэй холбогдуулаад үүсээд байгаа асуудалд хотын удирдлагуудыг шалгаж үнэн зөвийг нь тогтоон, нэг талд нь гаргахгүй бол иргэд, олон нийтийн дунд төөрөгдөл үүсэх нь хэмжээнээсээ хэтэрлээ. Тиймээс хууль хяналтын байгууллага хяналт шалгалт явуулж нийгэмд үүсээд байгаа зарим асуудалд эцсийн цэг тавьтал Туулын хурдны замын төслийг зогсоож байна” гэж тайлбарласан.

Туулын хурдны зам төсөл эхэлсэн цагаас нийслэлийн иргэд “дэмжигч”, “эсэргүүцэгч” гэх хоёр талд хуваагдан үзэл бодлоо илэрхийлсээр байгаа бол нийслэлийн удирдлагууд энэхүү төслийн ажлыг саадгүй үргэлжлүүлэхээр улайрч буй билээ. Мөн иргэд сайн дураар нэгдэн “Хатан Туулаа хамгаалъя – Save Tuul” хөдөлгөөнийг өрнүүлж байгаа юм.

Өнөөдрийн Засгийн газрын шийдвэр энэ төслийг зогсоосон хоёр дахь үйлдэл боллоо. Төслийн үйл ажиллагааг хуульд нийцүүлтэл түр зогсоох шийдвэрийг дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас гаргаж байсан. Ингэхдээ Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж, батлуулах шаардлага тавьсан байдаг.

Мэдээ унших:  Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулж, батлуултал “Туулын хурдны зам”-г түр зогсоов

Гэвч төслийн үйл ажиллагааг зогсоогүй Туул гол орчимд үргэлжилж байгааг “Хатан Туулаа хамгаалъя” хөдөлгөөнийнхөн мэдээлж байсан юм.

Энэхүү түр зогсоох шийдвэрээс 13 хоногийн дараа буюу уржигдар /2026.04.20/ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас “Туулын хурдны зам” төслийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталлаа. Хяналт шалгалтыг сулруулахгүй. Төслийн бүх үе шатанд байгаль орчны нөлөөллийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлж, мониторингийг тогтмолжуулан, хоёр жил тутамд аудитын хяналт хийж ажиллана гэж мэдэгдсэн.

Мэдээ унших: “Туулын хурдны зам” төслийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталжээ

Гэтэл өнөөдөр дээрх шийдвэрийг Засгийн газраас гаргасан нь Туулын хурдны зам төслийг дэмжиж байсан хүмүүсийн дургүйцлийг төрүүлсэн бол эсэргүүцэж байсан иргэдийн талархлыг хүлээв. Түүнчлэн Засгийн газрын шийдвэр хэрэгжих эсэхэд санаа зовнисон хэсэг ч байна.

Манай редакцын зүгээс Туулын хурдны зам төсөл хэрэгжсэнээр байгаль орчин, экосистем, нийслэлийн иргэдэд үзүүлэх сөрөг нөлөө болон олон улсын өмнө Монгол Улсын хүлээсэн үүрэг амлалтыг хэрхэн зөрчих тухай бичиж уншигчдадаа хүргэж байгаа билээ.

Бичвэрүүдийг унших холбоос:

Туулын хурдны зам ба тогтвортой хөгжлийн зорилгын зөрчил

Туул гол дээгүүр хурдны зам барингаа СОР17-г зохион байгуулах нь “greenwashing”-ын хэрэг

Н.Насанбаяр: Туулын хурдны зам төсөл усгүй, модгүй болох, үер, халиа, түймрийн аюул гээд асар их хохирол дагуулна