“Монгол судлалын шинэ эрин” олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 16-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.
Монгол Улсын Боловсролын их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Монгол судлалын хүрээлэнгээс зохион байгуулдаг “Монгол судлалын шинэ эрин” олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 16-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсаас гадна ОХУ, БНХАУ, АНУ, Япон, Энэтхэг, Казахстан улсын 153 эрдэмтэн судлаач оролцохоор бүртгүүлжээ.
Эрдэм шинжилгээний хурлаар монгол хэл судлалын, харьцуулсан хэл шинжлэл, утга зохиол, сэтгүүл зүйн олон нийтийн харилцаа, нийгэм улс төр, соёл, Их Монгол Улсын археологи, түүх, соёл гэх зургаан салбар хуралдааны хүрээнд судлаачид 141 эрдэм шинжилгээний бүтээл хэлэлцүүлнэ. Зарим судлаачийн бүтээлийг ханын /постер/ илтгэл хэлбэрээр танилцуулахаар төлөвлөсөн байна.
“Монгол судлалын шинэ эрин VI” олон улсын эрдэм шинжилгээний хурлын хөтөлбөр -ийг хүргэж байна.