Хүний эрхийн 25 дахь илтгэлийг УИХ-д хүргүүлжээ
Хүний эрхийн 25 дахь илтгэлийг УИХ-д хүргүүлжээ

Хүний эрхийн 25 дахь илтгэлийг УИХ-д хүргүүлжээ.

Хүний эрхийн Үндэсний Комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг боловсруулан Монгол Улсын Их Хуралд хэлэлцүүлэхээр өчигдөр /2026.03.30/ хүргүүлжээ. Тайланг жил бүрийн эхний улиралд багтаан хүргүүлдэг юм.

Улмаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн тогтоол баталж, хэрэгжүүлэх чиг үүргийг Засгийн газарт даалгадаг горимтой.

Хүний эрхийн 25 дахь илтгэлийг ХЭҮК-ын хяналт шалгалт, иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээлэл, комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилт, судалгаа, дүн шинжилгээ, төрийн болон бусад байгууллагын холбогдох мэдээлэлд үндэслэн боловсруулжээ. 

Ингэхдээ Эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилт, Шүүх шинжилгээ ба хүний эрх, Олон нийтийн мэдэх эрхийн төлөв байдал, Хүний эрх хамгаалагчийн эрхийн хэрэгжилт, Хүүхэд хамгааллын тогтолцооны анхаарах зарим асуудал, Жендэрийн эрх тэгш байдлыг хангахад эрэгтэйчүүдэд тулгамдсан асуудал гэх зургаан бүлгийн хүрээнд 65 саналыг танилцуулсан байна.