7 Цагийн өмнө.
Google, Microsoft-ын экспертүүд Монголд хөтөлбөр хэрэгжүүлнэ
Google, Microsoft-ын экспертүүд Монголд хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол Улсад анх удаа дэлхийн тэргүүлэх технологийн компани, их сургуулиудын хиймэл оюуны экспертүүдийг нэг дор цуглуулсан “AI for Leaders” хөтөлбөр ирэх 4-р сарын 08-нд эхлэх гэж байна. AI Academy Asia-аас зохион байгуулах тус хөтөлбөр нь Oxford Said, MIT Sloan, Harvard Business School зэрэг дэлхийн шилдэг бизнесийн сургуулийн хөтөлбөрүүдэд суурилна.

Дэлхий даяар компаниуд AI-г бизнесийн үйл ажиллагаандаа нэвтрүүлж, бүтээмжээ хэд дахин өсгөж байна. McKinsey-ийн судалгаанд 2026 он гэхэд Fortune 500 компанийн 72 хувь нь AI стратегитай болсон гэсэн тоо байна. Гэтэл Монголын ихэнх байгууллагууд AI-г хаанаас, хэрхэн эхлэхээ мэдэхгүй, тодорхой ойлголт, стратегигүй хэвээр байгаа юм. “AI for Leaders” хөтөлбөр нь энэ байдлыг өрчдөх, хоцрогдчлыг арилгах боломжийг олгож, онол биш, шууд ажиллах, шууд үр дүн гаргах форматтайгаар хэрэгжүүлнэ гэж зохион байгуулагчид нь мэдэгдэж байна.

Тус хөтөлбөрийн удирдагч багшаар олон улсын AI экспертүүд болон Монголын шилдэг AI төлөөллүүд ажиллах бөгөөд төгсөгчдөдөө АI стратеги болон AI roadmap-аа тодорхойлох, ажлын 2-3 процессыг автоматжуулан, AI agent ашиглаж сургах, багаараа AI-г өдөр тутамд ашигладаг болох, өөрийн байгууллагын AI төслийг эхлүүлэх, AI-д суурилсан шийдвэр гаргалт хийж сурах, зэрэг чадваруудыг эзэмшүүлж CPD батламжтай төгсгөх юм. CPD батламж нь (Continuing Professional Development) нь мэргэжлийн тасралтгүй хөгжлийн олон улсын жишиг стандарт бүхий магадлан итгэмжлэгдсэн, таныг мэргэжлийн түвшинд мэдлэг, чадвараа зогсолтгүй хөгжүүлж байгааг олон улсын хэмжээнд баталгаажуулсан гэрчилгээ болно.  

picture1 

Байгууллагаа шууд өөрчлөх AI Transformation Program гэж онцолж буй тус “AI for Leaders” хөтөлбөр нь 2026 оны 4-р сарын 08-наас 06 сарын 12-ны хүртэл 10 долоо хоног үргэлжлэх юм байна.

Нэмж мэдээлэхэд хөтөлбөрийг санаачлагч AI Academy Asia нь Монгол Улсад AI боловсролыг олон нийтэд хүргэх зорилготой ажиллаж байгаа бөгөөд хүүхэд, залуучууд, мэргэжилтнүүд болон бизнесийн удирдагчдад зориулан AI олон хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.