“НОГООН” АГААР
“НОГООН” АГААР

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан ирэх 10 хоног /2026.03.20-03.29/-ийн цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан ирэх 10 хоног /2026.03.20-03.29/-ийн цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна.

 Анхааруулга: Ихэнх нутгаар ойрын өдрүүдэд эрчимтэй дулаарч байгаа тул цас ихтэй байгаа аймаг, сумдын нутгаар, ялангуяа нутгийн хойд хэсгээр шар усны үерийн эрсдэл өндөр байгааг анхаарна уу.

Хур тунадас: 20-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 21-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 23-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 24-нд Алтайн уулархаг нутгаар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, 26-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд нутгийн зарим газраар, 26-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -20...-25 хэм, өдөртөө -8...-13 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -15...-20 хэм, өдөртөө -4...-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...-2 хэм хүйтэн, өдөртөө +12...+17 хэм дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө шөнөдөө 0...-5 хэм хүйтэн, өдөртөө +8...+13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө -8...-12 хэм хүйтэн, өдөртөө +4...+9 хэм дулаан байна.

8 Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан ирэх 10 хоног /2026.03.20-03.29/-ийн цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна.

Улаанбаатар хот орчимд

Хур тунадас: 21-нд ялимгүй цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 21-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө -9...-14 хэм хүйтэн, өдөртөө +4...+9 хэм дулаан байна.