02 сарын 15, 2024
Морин хуурын чуулгыг Морин хуурын их найрал болгоно
Морин хуурын чуулгыг Морин хуурын их найрал болгоно
Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Чингис хаан" тэргүүн зэргийн одонт, Монгол Улсын соёлын элч Морин хуурын чуулгыг "Морин хуурын их найрал" болгон өргөжүүлэх тогтоол гаргалаа.
Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын тогтоол гарч байгаа аж. 
428246287_708026971503792_7648920060894238131_n 
Морин хуурын чуулгыг найрал хөгжим болгон өргөжүүлэхтэй холбогдуулан Улсын филармонийн Морин хуур найрал хөгжмийн орон тооны бүтцийг 61 байхаар тогтоож, дүрэм, бүтцийг шинэчлэн батлахаар боллоо.