Ойрх Дорнод болон Туркийн зүүн өмнөд бүсэд зорчихоос сэрэмжилнэ үү
Мөн аливаа тохиолдлоор дээрх бүс нутагт байгаа Монгол Улсын иргэдээ болгоомж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж, консулын туслалцаа болон мэдээлэл, зөвлөгөө хэрэгтэй бол дараах хаягуудаар холбогдохыг зөвлөлөө.
Гадаад харилцааны яамтай: +976-72774444, +976-83042222 дугаарын шуурхай утас, consul@mfa.gov.mn цахим шуудан
Турк Улсад суугаа Элчин сайдын яамтай: +90-5340128408 дугаарын шуурхай утас болон ankara@mfa.gov.mn цахим шуудан
Египет Улсад суугаа Элчин сайдын яамтай: +201103168566 дугаарын шуурхай утас, cairo@mfa.gov.mn цахим шуудан
Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамтай: +96599097419 дугаарын шуурхай утас, kuwait@mfa.gov.mn цахим шуудан