“НОГООН” АГААР - Ирэх өдрүүдэд тэнгэр ямар байх вэ?
“НОГООН” АГААР - Ирэх өдрүүдэд тэнгэр ямар байх вэ?

 Анхааруулга: 16, 17-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан ирэх 10 хоног /2026.03.13-03.22/-ийн цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна.

 Анхааруулга: 16, 17-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Хур тунадас: 14-нд Хэнтийн уулархаг нутгаар, 15, 19-нд Алтайн уулархаг нутгаар, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар,

17-нд Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 18-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 16, 17-нд нутгийн зарим газраар, 18-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 14,15-нд ихэнх нутгаар, 16-нд нутгийн зүүн хагаст өдөртөө дулаахан байх боловч бусад хугацаанд хүйтэн, Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 хэм, өдөртөө -11...-16 хэм,

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -23...-28 хэм, өдөртөө -8...-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -6...-11 хэм, өдөртөө +1...+6 хэм,

говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө шөнөдөө -10...-15 хэм, өдөртөө -4...+1 хэм, бусад нутгаар шөнөдөө -19...-24 хэм, өдөртөө -5...-10 хэм хүйтэн байна.

Улаанбаатар хот орчимд

Хур тунадас: 17-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 17-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 14-16-нд өдөртөө дулаарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -15...-20 хэм, бусад хэсгээр -9...-14 хэм хүйтэн, өдөртөө -3...+2 хэм дулаан байна. 17-19-нд хүйтэрч шөнөдөө -19...-24 хэм, өдөртөө -6...-11 хэм хүйтэн байна.