1 Цагийн өмнө.
Уналт таталтын эсрэг эм тасарчээ
Уналт таталтын эсрэг эм тасарчээ

Уналт таталтын эсрэг эм тасарчээ.

Эпилепси буюу уналт таталтын өвчтэй хүмүүсийн хэрэглэдэг эм тасарчээ. Эм тасарсны улмаас өвчтөнүүдийн таталт, толгойн өвдөлт нэмэгдэх, ухаан алдаж унах зэрэг эрсдэлтэй аж.

Энэ тухай тодруулахад, “Магофарм” эмийн сангийн эм зүйч тасарсан шалтгааныг сайн мэдэхгүй байна гэсэн бол “Ази фарм”-ын эмийн санч “Дараа долоо хоногоос эм ирж магадгүй” гэлээ. Харин эм хэрэглэгчид болон тэдний ар гэрийн төлөөлөл “Эм тасарсан шалтгаан нь группээс хасах зорилготой гэж хардаж байна. Дүүрэг бүрийн групптэй хүмүүсийг шалгаж байгаа гэсэн. G40 оноштой эм уудаг зарим хүнийг хассан гэж сонссон. Тасарсан эмүүд гааль дээр буусан боловч оруулахгүй хүлээлгэж байгаа. Дараа долоо хоногоос л Эмийн сангуудад очих байх” гэдэг мэдээлэл авсан” гэж ярив.

Энэ төрлийн өвчтэй хүмүүс өөрийн зовиур эмчийн зөвлөгөөнөөс шалтгаалан харилцан адилгүй эм хэрэглэдэг байна. Тухайлбал, нэг ширхэг нь 1060 төгрөгийн үнэтэй “депакин хроно 300 мг” эмийг Эрүүл мэндийн даатгалаар 742 төгрөг хөнгөлж даатгуулагч 318 төгрөгөөр авдаг. Харин “депакин хроно 500 мг” эм нэг ширхэг нь 1950 төгрөг бөгөөд даатгалаар 1365-г хасуулж 585 төгрөгөөр авч хэрэглэдэг ажээ. Мөн уналт таталтын эсрэг “матевер 500 мг, 750 мг” эмийг даатгалын хөнгөлөлт эдэлж 540-1044 төгрөгөөр авах боломжтой байдаг байна.

Д.Жавзансүрэн