1 Өдрийн өмнө.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр

Хиймэл оюун ашиглан бүтээв.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Энэхүү өдрийн түүхийг тодруулбал, НҮБ-аас анх удаа 1975 онд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах жил болгон зарлаж, гуравдугаар сарын наймныг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгохоор шийдвэрлэжээ. Үүнээс хоёр жилийн дараа 1977 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас гишүүн орнууддаа хандан эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг жил бүрийн аль ч өдөр үндэснийхээ түүх, уламжлалынхаа дагуу тэмдэглэж болно гэж тунхагласан байна. Харин НҮБ-ын хувьд 1975 оны гуравдугаар сарын наймнаас хойш тухайн өдрийг тэмдэглэсээр ирсэн.

Эмэгтэйчүүдийн тэгш эрх, хамгаалал, нийгэмд эзлэх байр суурийн тухай ярьж хэлэлцэх өдөр атал “сарнай, дарсны баяр” болсон гэж шүүмжлэлтэй ханддаг хүмүүс ч нийгэмд байдаг. 

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагч, хүний эрхийн идэвхтнүүд “Цаашид Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг баяр хэмээн тодорхойлж бэлэг, цэцэг барьж өнгөц тэмдэглэх бус эмэгтэйчүүдийн нийгэмд гүйцэтгэх үүрэг, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдний эрхийг хүндэтгэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, хамгаалах зэрэгт чиглэх учиртай” гэж онцолж байгаа юм.

Д.Жавзансүрэн