02 сарын 14, 2024
Орон сууцны үнэ өмнөх оноос 9.3 хувиар өсжээ
Орон сууцны үнэ өмнөх оноос 9.3 хувиар өсжээ

Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар, өмнөх сараас 1.4 хувиар өссөн байна.

Энэ оны 1-р сарын байдлаар шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.91 сая төгрөг болсон.  Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.20 сая төгрөгийн үнэтэй байна.

oron_suuts 

Харин хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.79 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.45 сая төгрөгийн үнэтэй байна.

oron_suuts_2 

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо