4 Цагийн өмнө.
Эмэгтэй төрийн албан хаагчдын дөрвөн хүн тутмын нэг нь бэлгийн дарамтад өртөж байна
Эмэгтэй төрийн албан хаагчдын дөрвөн  хүн тутмын нэг нь бэлгийн дарамтад өртөж байна

“Охид, эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн нөхцөл байдал ба сэтгүүл зүйн салбарын оролцоо” өглөөний уулзалт болов.

“Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клуб өнөөдөр /2026.03.05/ “Өглөөний цагийг өөртөө” уулзалтыг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн нөхцөл байдал ба сэтгүүл зүйн салбарын оролцоо” сэдвээр “Хөөрхөн зүрх” ТББ, Хүний эрхийн үндэсний комисстой хамтран зохион байгууллаа.

Уулзалтад Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Х.Мөнхзул “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой гомдол, шийдвэрлэхэд тулгарч буй бэрхшээл”, “Хөөрхөн Зүрх” ТББ-ын Кейс менежер Ц.Баасаннямбуу “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй бэлгийн хүчирхийллийн статистик ба урьдчилан сэргийлэх арга зам, “Хөөрхөн Зүрх” ТББ-ын Сэтгэл зүйч П.Энхчимэг “Бэлгийн хүчирхийллийн даван туулагчийн мэдээллийг сэтгэцийн гэмтэлд суурилсан аргачлалаар олон нийтэд мэдээлэх нь” сэдвээр мэдээлэл өгсөн юм.

647302334_1610969890112255_3166721841766103700_n Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Х.Мөнхзул

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Х.Мөнхзул “Ажлын байран дахь бэлгийн дарамтын мэдлэг, хандлага, зан үйлийн судалгааны үр дүн”-г танилцууллаа.  Тэрбээр “Судалгаанд оролцогчдын 6 хүн тутмын 1 нь бэлгийн  дарамтын асуудлыг зохицуулсан хууль тогтоомжийн талаар мэдлэг мэдээлэлгүй байсан. Ажлын байрны бэлгийн дарамтыг эмэгтэй хүний хувцаслалт, зан үйл, ааль авираас хамааруулан ойлгох хандлага зонхилж байна.

Судалгаанд хамрагдсан төрийн албан хаагчдын дөрвөн хүн тутмын нэг нь ажлын байрны бэлгийн дарамтын нэг болон түүнээс дээш төрлийн үйлдэлд өртсөн. Ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн эмэгтэйчүүдийн 10 хувь нь гомдол гаргасан байна. Хүний эрхийн үндэсний комисст ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой гомдол, мэдээлэл 2024 онд 11, 2025 онд 10, ажлын байрны дарамт 2024 онд 135, 2025 онд 188 ирсэн.

Ажлын байрны бэлгийн дарамтыг ихэнхдээ эрх мэдэл бүхий хүн нэг удаагийн санамсаргүй үйлдэл бус  дахин давтагдах, нуугдмал, далд хэлбэртэйгээр үйлддэг. Ажлын байран дахь бэлгийн дарамтыг “зүгээр нэг сээтгэнэсэн”, “дэггүйтсэн” гэж зөөлрүүлэн тайлбарлаж, эмэгтэй хүн “сул задгай хувцас өмссөн”, “сээтэн хаясан” мэтээр буруутгаж, соёл, уламжлал, зан заншил нэрийдлээр өөгшүүлж болохгүй” гэдгийг анхааруулав.

641804839_923771256796605_4967931473972311518_n “Хөөрхөн Зүрх” ТББ-ын Кейс менежер Ц.Баасаннямбуу

Үргэлжлүүлээд “Хөөрхөн Зүрх” ТББ-ын Кейс менежер Ц.Баасаннямбуугийн “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй бэлгийн хүчирхийллийн статистик ба урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт танилцуулгыг хүргэе. 

640214025_801963822933234_1078415428711873089_n 645738347_789395190908887_7673923748047766473_n 641182253_1272017467690866_2307333754208098892_n 643578791_1263410655735968_1461285611104288764_n 640108303_1816229828991955_8504000028548723454_n