Мазаалайн өдөр - Нарансэвстэйн боомтыг яагаад нээж болохгүй вэ?
Мазаалайн өдөр - Нарансэвстэйн боомтыг яагаад нээж болохгүй вэ?

“Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг хамгаалах өдөр” өнөөдөр тохиож байна.

“Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг хамгаалах өдөр” өнөөдөр тохиож байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар жил бүрийн хоёрдугаар сарын 28-ныг “Мазаалай баавгай хамгаалах өдөр” хэмээн зарласан байдаг.

Зөвхөн Монгол оронд амьдардаг мазаалай баавгай нь дэлхийн байгаль хамгаалах холбооны (IUCN) “Улаан данс”-нд “устаж байгаа” ангилалд бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар хэдэн тоо толгой амьдарч буй нь тодорхойгүй бөгөөд хэдэн жилийн өмнө БНХАУ-ын техникийн туслалцааны хүрээнд хийсэн судалгаагаар 50 орчим бодгаль бий гэж тоологдсон байдаг. Харин энэ онд мазаалайн генетикийн иж бүрэн судалгааг Монгол Улсдаа хийхээр болжээ.

Мазаалай баавгайг хамгаалах өдөрт зориулан манай bpress.mn мэдээллийн сайтын редакцаас 2025 онд бэлтгэн олон нийтэд хүргэсэн Нэг л асуулт: Нарансэвстэйн боомтыг яагаад нээж болохгүй вэ?” нэвтрүүлгийг дахин хүргэж байна.