1 Цагийн өмнө.
Монголын анхны ингэний ферм өдөрт 140-150 литр сүү авдаг
Монголын анхны ингэний ферм өдөрт 140-150 литр сүү авдаг

Ингэний ферм нь 70 ингэ сааж, өдөрт 140-150 литр сүү авч байна.

Өмнөговь аймагт таван жилийн өмнө нээгдсэн ингэний ферм нь нийт 160 ингэтэй.  Өнөөдрийн байдлаар 70 ингэ сааж, өдөрт 140-150 литр сүү авч байна. Нэг ингэнээс 2.5 литр сүү буюу бэлчээрийн тэмээнээс 2-3 дахин их сүү авч байгаа юм байна.

627536327_1451848773164508_2238818747186586960_n Тус ферм тараг, ундаа, хуурай сүү зэрэг нийт 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлд нийлүүлдэг байна. Бүтээгдэхүүнүүд нь “Түмэн тэмээний баяр”ын хамгийн их эрэлттэй бүтээгдэхүүнүүд  байлаа. Улсын хэмжээнд 60 мянган ингэ сааж, 4000 литр сүүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд дотоодын хэрэгцээг бүрэн хангах судалгаа байдагтухай иншэний фермийг байгуулсан  “Солид партнерс групп” компанийн удирдлагууд танилцууллаа.

627100751_1451848826497836_1856377443043364606_n 627748016_1451848849831167_7096369605631417165_n 626766221_1451848819831170_8767838980917953491_n 627911368_1451848796497839_1228858095431832591_n 628060833_1451848896497829_6399329693813719811_n 628274987_1451848766497842_7922564553297503186_n 628392632_1451848876497831_3230686633113205020_n Эх сурвалж: Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клуб