02 сарын 14, 2024
Үерийн эрсдэлтэй бүсүүдэд гамшгийн шар түвшин тогтоожээ
Үерийн эрсдэлтэй бүсүүдэд гамшгийн шар түвшин тогтоожээ

Нийслэлийн онцгой комисоос шар усны үерийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар энэ жилийн хувьд зун орсон их хэмжээний үерийн улмаас хотын төв байршилд халиатай байгаа аж. Иймд үерийн эрсдэлтэй бүсүүдэд гамшгийн шар түвшин тогтоожээ. Улаанбаатар хотод 2316 нэгж талбар халиа дошинд өртөх эрсдэлтэй байна. Нийслэл, дүүргийн холбогдох байгууллагын 284 ажилтан, алба хаагч, 48 техник хэрэгсэлтэй 8,460 метр суваг шуудуу татаж, 401 тонн мөсийг гаргаж тээвэрлэн, далан босгох ажлыг хийжээ. Нийслэлийн хэмжээнд Сэлбэ гол, Баянзүрх дүүргийн 1, 2, 23-р хороо, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Америк элчин сайдын яамны зүүн тал, 100 айлын урд талд халиа дошноос урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол хэрэгжүүлж байгаа аж.

Мөн хоёрдугаар сарын 15, 16-нд нийт нутгаар буюу Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Төвийн аймгууд, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн нутгаар дулаарна. Харин 17-ноос ихэнх нутгаар хүчтэй цасан шуурч, 15-20 хэмээр эрс хүйтэрнэ. Иймд цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байгаа аж.