3 Цагийн өмнө.
ДХИС-ийн багш нарын нэгдсэн зөвлөгөөн болж байна
ДХИС-ийн багш нарын нэгдсэн зөвлөгөөн болж байна

ДХИС-ийн багш нарын нэгдсэн зөвлөгөөн болж байна.

Дотоод хэргийн их сургуулийн багш нарын “Бидний манлайлал-Чанартай боловсрол” нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр /2026.02.06/ эхэллээ. Их сургуулийн багшийн хүний нөөцийг бэхжүүлэх, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил, багшийн нэр хүнд, үнэлэмж, нийгмийн баталгааг хангахад тулгарч буй асуудал бэрхшээлийг хэлэлцэж, хамтын нэгдсэн шийдэл гаргах зорилготой энэхүү зөвлөгөөн хоёр өдөр үргэлжлэх ажээ.

dhis_bagsh2 Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор, профессор, бригадын генерал Т.Сүхболд

Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор, профессор, бригадын генерал Т.Сүхболд зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Сайн багшаас чадварлаг шавь төрж, чадварлаг мэргэжилтнээс тухайн байгууллагын, салбарын, улсын хөгжил шууд хамаардаг. Тиймээс багш хүн ямагт мэдлэг боловсролоо дээшлүүлж, шинийг санаачлан судалгааны ажил, сургалтын арга зүйгээ шинэчлэн тасралтгүй хөгжих учиртай” гэж онцлов.

dhis_bagsh4 ДХИС-ийн багш нарын нэгдсэн зөвлөгөөн болж байна.

Тус сургууль нь Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяанд хууль сахиулах, аюулгүй байдлыг хангах мэргэшсэн боловсон хүчнийг бүх шатны сургалтаар бэлтгэх, шинжлэх ухааны суурь, хавсарга судалгаа хийх чиг үүрэгтэй, төрийн тусгай чиг үүргийн байгууллага. Тиймээс үйл ажиллагааны ололт амжилт болон цаашдын ирээдүйг төлөвлөх, багш нарын манлайллыг сайжруулах арга замуудаа хэлэлцэх, мэргэжлийн ур чадвар болон харилцаа хандлагад нь эерэг нөлөөлөл бий болгох, тулгамдсан асуудал, тэдгээрийн шийдлийг зөвлөгөөнөөр хэлэлцэж байна. 

dhis_bagsh3 ДХИС-ийн багш нарын нэгдсэн зөвлөгөөн болж байна.