Хоёрдугаар сарын 4, 5-нд ихэнх нутгаар, 6, 7-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарна.
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан ирэх 10 хоног /2026.02.02-02.11/-ийн цаг агаарын урьдчилсан төлвийг хүргэж байна.
Хоёрдугаар сарын 4, 5-нд ихэнх нутгаар, 6, 7-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарна.
Хур тунадас: 3-нд Дархадын хотгороор, 4-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 6-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 9-нд Хэнтийн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 4-нд ихэнх нутгаар, 5, 6-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 4, 5-нд ихэнх нутгаар, 6, 7-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө -39...-44 хэм, өдөртөө -25...-30 хэм,
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 хэм, өдөртөө -20...-25 хэм,
Улаанбаатар хот орчимд
Хур тунадас: 3-4-нд шилжих шөнө ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 4-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр.
Агаарын температур: 4-нөөс хүйтний эрч чангарч Яармаг-Сонгины орчмоор -32...-37 хэм, бусад хэсгээр -26...-31 хэм, өдөртөө -15...-20 хэм хүйтэн байна.