Ирэх 10 хоногт тэнгэр ямар байх вэ?
Ирэх 10 хоногт тэнгэр ямар байх вэ?

Цаг агаарын урьдчилсан төлвийг хүргэж байна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан ирэх 10 хоног /2026.01.26-02.04/-ийн цаг агаарын урьдчилсан төлвийг хүргэж байна.

 Ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байна.

Хур тунадас:

29-нд Говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 30-нд нутгийн зүүн хэсгээр,

Хоёрдугаар сарын 1-нд Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 2, 3-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи:

Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, хоёрдугаар сарын 2-нд тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:

Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 хэм, өдөртөө -25...-30 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 хэм, өдөртөө -20...-25 хэм,

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -15...-20 хэм, өдөртөө -2...-7 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -19...-24 хэм, өдөртөө -8...-13 хэм, бусад нутгаар шөнөдөө -24...-29 хэм, өдөртөө -14...-19 хэм хүйтэн байна.

Хоёрдугаар сарын 3, 4-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтний эрч чангарна.

Улаанбаатар хот орчмын цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас:

29-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи:

Ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 29-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр.

Агаарын температур:

Яармаг-Сонгины орчмоор -30...-35 хэм, бусад хэсгээр -23...-28 хэм, өдөртөө -10...-15 хэм хүйтэн байна. Хоёрдугаар сарын 2, 3-нд бага зэрэг хүйтний эрч чангарна.