Эрүүл хооллолтын хүнс конжак будааны тухай 14 баримт
Эрүүл хооллолтын хүнс конжак будааны тухай 14 баримт

Эрүүл хооллолтын хүнс конжак будааны тухай 14 баримт

Эрүүл хооллолтын хүнс гэж нэрлэдэг конжак будааг “Оргил тренди фүүдс” ХХК-ийн хамт олон үйлдвэрээс нь Монгол Улсад анх удаа албан ёсоор нийлүүлж, хэрэглэгчдэд хүргэж эхэлсэн. Конжак будааны давуу талын тухай 14 баримтыг хүргэж байна.

  1. “Аmorphophallus konjac” хэмээх ургамлын үндсээс гаргаж авдаг бөгөөд цардуул багатай, глюкоманнан гэх уусдаг эслэгээр маш баялаг. Конжакийг ашиглан гурил, будаа буюу будааг орлох хүнс, тунгалаг гоймон зэрэг хүнсний бүтээгдэхүүн хийдэг юм.
  1. Конжак будааг хүнс болон уламжлалт анагаах ухааны чиглэлд хэрэглэж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд барууны орнуудад эрэлттэй хүнс болжээ.
  1. Маш бага илчлэгтэй, цусан дахь сахрыг нэмэгдүүлэхгүй, өөх тос, холестерин бууруулахад тустай буюу гликемийн индекс бараг агуулаагүй тул чихрийн шижин өвчний улмаас хоолны дэглэм сахиж буй хүмүүст хамгийн тохиромжтой эрүүл хүнс.
  1. Эслэгээр баялаг гэдэс ходоодны үйл ажиллагаанд сайн нөлөөтэй, өл даах идэнгэтэй учир жин нэмэхээс сэргийлж, эрүүл аргаар турах дэглэм барьж буй хүмүүст тун зохимжтой, чанартай хүнс.
  1. Тагтай сав, буцалсан халуун байхад л конжак будааг болгочихдог учир ажил, хичээлийн завсарлагаа, аялал зугаалга, аян замд авч явахад тохиромжтой бөгөөд хоол бэлтгэх хугацааг хэмнэнэ.  
  1. Эрүүл мэндийн болон бусад шалтгаанаас үүдэн цагаан будаа идэх хориотой хүмүүс конжак будааг хүнсэндээ хэрэглэх боломжтой байна.
  1. Конжак будааг дангаар болон коконат, амтат төмс, чиа үр, турмерик, эрдэнэшиш, үр тарианы, жимс, хүнсний ногооны холимгоор баяжуулсан төрлөөр оруулж ирээд хэрэглэгчдэдээ хүргэж буй аж.
  1. Ягаан амтат төмсний орцоор баяжуулсан конжак будаа цусны даралтыг бууруулах, судасны уян хатан чанарыг дэмжих, өтгөн хаталтаас сэргийлэх үйлчилгээтэй. Тиймээс жин барих, эрүүл хооллох, цусан дахь сахраа хянахад зөв сонголт.

9. Турмерикээр баяжуулсан конжак будаа хоолны шингээлтийг дэмжиж, ходоод гэдэсний хямрал, цөс ялгаралтад эерэг нөлөөлж, элэг хамгаалах үйлчилгээтэй. Мөн үе мөчний болон булчингийн өвдөлт, гэмтэл, хаван бууруулахад тустайг хоол зүйч, судлаачид онцолдог.

10. Коконат буюу коксын нунтгаар баяжуулсан конжак будаа кали, магниар баялаг тул зүрх судасны эрүүл мэндэд тустай. Бусад төрлийн адил эрүүл хооллолт баримталдаг хүмүүст тохиромжтой хүнс.

11. Чиа үртэй конжак будаа уураг, омега-3 агуулсан тул зүрх судас, тархины үйл ажиллагаанд сайн. Ялангуяа чихрийн шижинтэй, турах хүсэлтэй эсвэл фитнесийн хүнс хайж буй хүмүүс хэрэглэвэл зохимжтой.  

12. Конжак будааны янз бүрийн жимс, хүнсний ногооны шим тэжээлээр баяжуулсан төрөл С, А, К, Е зэрэг витаминаар баялаг. Өдөр тутмын эрүүл хооллолтод илүү шимтэй орц болно.   

  1. “Оргил тренди фүүдс” ХХК-ийнхан конжакийн ургамал ургадаг цөм нутаг БНХАУ-ын Өмнөд Сычуань мужийн дэлхийн 60 гаруй оронд конжак бүтээгдэхүүний экспорт хийдэг Олон улсын ISO, HACCP, Halal стандарт болон Европын холбооны стандартыг хангасан үйлдвэрээс албан ёсоор оруулж ирдэг байна.

14. Олон улсын стандартад тэнцэж, хүлээн зөвшөөрөгдсөн конжак будааг Номин, Оргил, Эфес, Каррифоур, Сансар, Миний дэлгүүр, И-март сүлжээ дэлгүүрээр борлуулж буй ажээ.