МУБИС-ийн өвлийн улирлын төгсөлтийн баяр болов
МУБИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн өвлийн улирлын диплом гардуулах ёслол, төгсөлтийн баяр өнөөдөр боллоо. Өвлийн улиралд МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийг бакалавр, магистрын түвшний нийт 72 оюутан төгсөж байна.
Төгсөлтийн баярыг нээж орос англи хэлний тэнхимийн зөвлөх профессор С.Эрдэнэмаам оюутан, төгсөгчдөдөө зориулан үг хэллээ. Тэрбээр “Төгсөөд хаана ажиллах вэ гэдгээ бодоохоосоо өмнө яаж сайн багш болох вэ, хэрхэн сайн мэргэжилтэн болох вэ гэдгээ бодох хэрэгтэй” гэдгийг онцолсон юм.
МУБИС-ийн өвлийн улирлын төгсөлтийн баяр болов.
Т.Мичидмаа