2 Цагийн өмнө.
“Хэвлэлийн гэрэл зурагчны өдөр” өдөрлөг боллоо
“Хэвлэлийн гэрэл зурагчны өдөр” өдөрлөг боллоо

“Хэвлэлийн гэрэл зурагчны өдөр” өдөрлөг боллоо

Гэрэл зургийн “Гамма” агентлагийн 30 жилийн ойд зориулсан хэвлэл мэдээллийн баримтат гэрэл зурагчдын “Press photographer’s day” буюу “Хэвлэлийн гэрэл зурагчны өдөр” өдөрлөг өчигдөр /2026.01.14/ “Ньюс кафе”-д боллоо.

Өдөрлөгийн хүрээнд “Гамма” агентлагийн танилцуулга, “Бид” сэдэвт панел хэлэлцүүлэг, Батзориг сангийн “Өв” төслийн танилцуулга болон “Нүүрсний зам” гэрэл зургийн сурвалжилга хэрхэн бүтсэн тухай туршлага хуваалцах уулзалт өрнөсөн юм. Оролцогчид гэрэл зураг нь зөвхөн агшныг буулгах бус олон асуултын хариулт болж тухайн цаг үеийн түүх болон үлддэгийг онцолж байлаа. Батзориг сангийн “Өв” төслийн танилцуулгыг хийсэн гэрэл зурагчин Д.Давааням “Бидний мэдэхгүй, анзаарч харахгүй олон зүйлс гэрэл зургаар дамжин ил болж, нийгэмд нөлөөлдөг” хэмээв.

press_photography_day_1 “Хэвлэлийн гэрэл зурагчны өдөр” өдөрлөг боллоо.

Өдөрлөгөөр баримтат гэрэл зургийн нийгэмд гүйцэтгэх үүрэг, гэрэл зурагчдын бүтээлийг олон нийтэд хүргэх боломж, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлон хэлэлцсэн юм.Монгол дахь Ройтерс агентлагийн гэрэл зурагчин Б.Рэнцэндорж гэрэл зурагчид мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллахын ач холбогдлыг дурдав. Тэрбээр “Гэрэл зурагчин байгууллагуудтай хамтран ажиллах нь дарсан зургаа архивлаж хадгалахаас илүүтэй олон нийтэд хүргэх, үр нөлөөг нь нэмэгдүүлэх давуу талтай гэдгийг ойлгосон” гэлээ.

press_photography_day_6 “Хэвлэлийн гэрэл зурагчны өдөр” өдөрлөг боллоо

Энэхүү өдөрлөг баримтат гэрэл зургийн үнэ цэн, сэтгүүлзүй дэх үүрэг, гэрэл зурагчдын хамтын ажиллагааны ач холбогдлыг хөндлөө гэж оролцогчид тодорхойлж байлаа.

М.Солонго