01 сарын 14, 2026
Нийслэлд цэргийн бүртгэл үргэлжилж байна
Нийслэлд цэргийн бүртгэл үргэлжилж байна

Нийслэлд цэргийн бүртгэл үргэлжилж байна

Нийслэлд цэргийн бүртгэл энэ сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ. Бүртгэлд 18-55 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд болон цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа хамрагдах үүргийг хуулиар хүлээсэн байдаг.

Бүртгүүлэхдээ цэргийн үүрэгтнүүд оршин суудаг хорооны байранд биечлэн очихоос гадна E-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн системийг ашиглах боломжтой ажээ. Иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх хэрэгтэй бөгөөд бичиг баримтаа үрэгдүүлсэн бол аймаг, дүүргийн цэргийн штабт өөрийн биеэр хандах үүрэгтэй. Шилжилт хөдөлгөөн хийсэн иргэд оршин суугаа аймаг, дүүргийнхээ цэргийн штабт бүртгэлээ хийлгэж, баталгаажуулах шаардлагатай байна.

Харин цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насныхан харьяа баг, хороо дээрээ өөрийн биеэр очиж бүртгүүлэх ёстой гэж зохион байгуулагч онцоллоо.

М.Солонго