Нүүрсний гэх тодотголтой эрүүгийн хэрэгт холбогдсоны дараа өөрийн хүсэлтээр УИХ, ЗГ-ын гишүүний ажлаа хүлээлгэж өгөөд шалгуулж буй Т.Аюурсайханд үүсгэсэн хэргийн тухай мэдээллээр энэхүү цувралаа эхлүүлж байна.
Буруутгаж буй хэрэг:
Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах:
Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Н.Удаанжаргал нар нь 2012 онд “МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хороо” ТББ-ыг үүсгэн байгуулж явсан хамтран зүтгэгчид. Харин хожим Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн болсон бол Б.Ганхуяг “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал, Н.Удаанжаргал “Тавантолгой төмөр зам” ХК-ийн гүйцэтгэх захирал болжээ. Ингээд “МАН-ын Шинэчлэл хөгжлийн хороо”-нд хамтран зүтгэж явсан залуустайгаа хамтран зохион байуулалттай гэмт бүлэг байгуулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж буруутгаж байна. Тухайлбал, Т.Аюурсайханы туслахаар ажиллаж байсан Б.Отгонжаргал нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн худалдан авалтын хэлтсийн даргаар ажилд орсон байдаг. Түүнийг мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргээр шүүж байна.
Яллагдагч Т.Аюурсайхан:
Намайг зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулах бусдыг элсүүлсэн, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдгээр буруутган яллагдагчаар татсан. Энэ бол байж боломгүй, санаанд оромгүй заалт. МАН-ын Шинэчлэлийн хороо гэдэг 2016 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй. Тухайн үед улс төрийн нам дотор бугшсан асуудлын эсрэг тэмцэж байсан гэдгийг та бүхэн мэднэ. Үндсэн хуулийн дагуу иргэд эвлэлдэн нэгдэх эрхтэй биз дээ. Тэр дагуу л ажиллаж байсан. Зохион байгуулалттай гэмт бүлэг гэдгийг маш дутуу шалгасан. Отгонжаргал гэдэг хүн өөрийн сонирхлоор л очиж ажилласан. Мэргэжилтнээр л ажиллаж байна гэж ойлгосон. Би ажилд ороход нь огт нөлөөлөөгүй. Тийм зүйл тогтоогдоогүй.
Үндэслэлгүйгээр хөрөнгөжих:
Т.Аюурсайханыг үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, хоёр газар адууны жүчээ байгуулсан. Энэ хөрөнгөө тайлбарлаж чадаагүй хэмээн буруутгаж байна.
Т.Аюурсайханы өмгөөлөгчдийн тайлбар:
Хамт шалгагдаж буй хүмүүс:
Эрдэнэс тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг болон Т.Түвшинбаатар, Х.Батхишиг, О.Данзанлувсантүдэв, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, О.Дагвадорж, И.Дагвадорж, П.Бадамханд, Б.Эрдэнэбаяр нарын 10 хүн.
Хэргийг шалгах явц:
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дууссан. Гэм буруугийн шүүх хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 10 цагт товлосон ч удаа дараа хойшлоод байна.