Сэтгүүлчдэд зориулсан цуврал сургалт эхэллээ
Сэтгүүлчдэд зориулсан цуврал сургалт эхэллээ

Тогтвортой хөгжлийн сэдэв, чиглэлээр сэтгүүлчдэд мэдлэг, мэдээлэл өгөх, туршлага хуваалцах цуврал сургалт эхэллээ.

Тогтвортой хөгжлийн сэдэв, чиглэлээр сэтгүүлчдэд мэдлэг, мэдээлэл өгөх, туршлага хуваалцах цуврал сургалтыг “Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчид клуб”-ээс өнөөдөр /2026.01.13/ эхлүүллээ.

“Хөгжлийн сэтгүүл зүй, тогтвортой хөгжлийн чиглэлээр мэдээлэл боловсруулах нь” сэдэвт сургалтад хэвлэл мэдээллийн байгууллагын 20 орчим сэтгүүлч оролцсон бөгөөд МУБИС-ийн сэтгүүлзүйн тэнхимийн багш, доктор Ч.Энхбат удирдаж явуулав. Тэрбээр өнгөрсөн оны 12 дугаар сард Хүний эрхийн үндэсний комисс, Монгол эмнести интернэшнл болон Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клубийн хамтран зохион байгуулсан “Хүний эрх ба хүндээ ээлтэй хот” уралдааны шүүгчээр ажиллажээ. Өнөөдрийн сургалтын үеэр тухайн уралдаанд оролцогчдын бүтээлд үндэслэн боловсруулсан санал зөвлөмжийг мөн танилцуулсан юм.

surgalt_th_club_2 Тогтвортой хөгжлийн сэдэв, чиглэлээр сэтгүүлчдэд мэдлэг, мэдээлэл өгөх, туршлага хуваалцах цуврал сургалт эхэллээ. 

Түүнчлэн “Хүний эрх ба хүндээ ээлтэй хот” уралдааны тэргүүн байрт “Дахин төлөвлөлтийн дунд үеийн хохирогчдын түүх” сэтгүүл зүйн бүтээлээрээ шалгарсан “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Ц.Мягмарбаяр болон редакцын нэвтрүүлэг, нийтлэл нь тус уралдаанд амжилт үзүүлсэн Bpress.mn сайтын редактор Б.Будхүү сургалтын оролцогчдод туршлагаа хуваалцлаа.

Оролцогчдын сэтгэгдэл, санал зэргийг дараагийн сургалтын сэдэв, зохион байгуулалтад тусгана гэж клубийн ерөнхий зохицуулагч, сэтгүүлч Д.Даваадулам онцоллоо.

Т.Мичидмаа