Цас орж, цасан шуурга шуурна.
Хур тунадас:
14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр,
15-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
Салхи:
14-нд Алтайн уулархаг нутаг, Арц-Богдын өвөр хоолойгоор, 15, 16-нд нутгийн өмнөд хэсгээр, 17-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:
13, 14-нд ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байх боловч 15-наас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Дархадын хотгор, Заг-Байдраг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -38...-43 хэм, өдөртөө -28...-33 хэм,
Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 хэм, өдөртөө -24...-29 хэм,